2008-11-10
Click Click Boom - Битгий шаа




Desant:
Шинэхэн баасанд овоорсон новшийн батган ялаанууд
ширээ тойрон шовойсон махнууд манай парламэнт
ардчилалын механизм хөгжууулэх туйлийн хусэл
агуу мэхнизим хэрэгжүүлэх хуулийн төсөл
Иргэдийн тархи угаасан авилгал хахуул (Битгий шаа!)
энэ бол хараал идсэн сонгуульт ажилын дагуул
эхлээд хэдийг тэд хаядаг тэгээд илууг тэд саадаг
гал түймэр гарч байвал саарал ордны дээвэр шатаг

GB:
Шашин төрийг хослуулан мандуулах
Хачин амлалтаар цэнгүүлэн жаргуулах
Хонгорхон явдалаар алдаа мэдтэй нь чадруулах
Хэргээр хорвоогийн зовлонгоос хагатсуулах диваажинд зуучлах
Шар дээлтэй энэрэл ивээлдээ авагч
Ядуурлаас аврагч хямарлаас гаргагч
Тэнгэрлэг хүмүүсийн хэлэх үг хийх үйлдэл зүйл
Гэсгээнэ биз эрлэг тэднүүсийн хээх

Дахилт:
4 жилд ганц удаа амилах стратегитай
Ядуу монголийг шуулах балмад характертай
Эрхэм гишуун нэртэй 76 бизда
Идхээрээ л 1 боллоо та нар битгий Шаа !

Ка:
Төрийн жолоо болсон боллоо харин одоо биеэ бодоод
өөрийн хоодоор дар хормой тоолоод монго сожоод
хухдээ гадаад шууд л гаргаад
4 жил жаргаад зурагтаар маргаад байдаг далан зургаад
хөгжлийн биш өөртөө зоос ологч гишүүн биш боос
болж төрийн орлогоос шааж хувиа бодох новш бас
Ерөнхийлөгч та бас өөрийг хэлэгч хоосон лоозон
барихаас цаашгуй голигор цагаан хорхойнууд

Bee(Z_gii):
ЧИНГИС хааны байлдан дагуулж байсан монгол үрс
Өнөөдөр мөнгөний янханий алдаатай хятад үрс
Монголоор дүүрсэн хүмүүс өөрсдийгөө хуурсан тэнэг засаглал
Гаж бодлого эргүү байдал өөрсдийгөө хуурсан улс төр
Ерөнхийлөгч ерөнхий сайд гишүүдийн хууль завхайрал
Газар нутгаа бусдадтай хувааж олгох гадаад бодлого
Этгээд зөвүүн байдал зөвхөн монголыг тойрсон
Худлийг биш унэнийг хэлсэн хүмүүс нарсанд хоригдсон

NoMAD:
Tа нар шиг гадны олон дээд сургууль төгсөөгүй
та нар шиг компани пүүс том байр байшин машингүй
та нар шиг бүхнийг чадагч дээд албан тушаалгүй
Ганц л зүйл надад би улсаа хэзээ ч худалдахгуй
Ард түмэн хоосон амлалтаас чинь уйдахгүй
Ардчилсан хувсгалт намууд хэзээ ч зөвшихгүй
Парламэнтад хэрүүл шуугиан хэзээ ч намжихгүй
За одоо хангалттай шаа! энэ бидний уриа

Дахилт:

Gee:
Авилгал хээль хахууль байхад хэн баян тэд баян
Ардийн асуудлыг үл тоон тэд таягдан хаян
Олзийг олуулаа гэдэг шиг төсвийг 76уулаа
Хуваах гэж шүлсээ гоожуулдаг цөөврүүд та нар юм уу да
Хичнээн энгийн ардийн хавирганд байх ёстой өөх
Хэдэн гишүүдийн гүзээ бөгсөнд орсон бол хөөх
Шороо татсан G-хороололд худгийн усний дараалалд
Зогсох хүмүүст та нар яана дахиад худлаа шаана

Амраа:
Мөнгө цаас биш хоол идэх ходоод
Тэдэнд итгэх зүйл нь эсэргээрэй одоо
Ганц амьдрах амьдрал өгсөн байтал
Хэд хэдэн удаа амидрах мэт аашлах
Ардчилал гэсэн нэрээр халхавч хийсэн дороотол
Авилгал хээл хахуйлаас үйдсэн ядуурал
Коммунист үзэл суртлын залгамж халаа үлдэгдэл
Шилжилтийн нийгэмд байх л нэг үзэгдэл

Дахилт :




Бичсэн: zula | цаг: 08:05 | click click boom
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


хайр
маш үнэн үгтэй дуу байна гэж
love struck
Бичсэн: заяа (зочин) цаг: 13:21, 2009-05-11 | Холбоос | |


энэ гоэ дуу шуу хэхэ love struck
Бичсэн: hi цаг: 15:26, 2008-12-10 | Холбоос | |


anu
surprise гой юмаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:53, 2008-12-02 | Холбоос | |


Энэ цомгийг нь оруулбал баярлана шүү. над дээр байсан чинь компьтер форматлагдаад бүх файл устаад эхнээс нь цуглуулж эхэлж байгаа юм
Бичсэн: honzo цаг: 02:14, 2008-11-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax