2009-02-01
Би чамд ...

Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болорын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг

Ертөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг
Тэнгэрийн соёрхол чамайгаа vнсэн байж би тайтгардаг
Тэвэрт чинь багтан жаалхан зvрхээ өгөхдөө жаргадаг

Мөрөөдлийн минь цэнхэр алсад зөвхөн чи минь л байдаг
Мөр зам дээр тосч ургасан мөнхийн хайр минь гэж санадаг
Алтан шаргал өдрvvдийн эгшиг нь болж чи минь ирдэг
Ахиад төрөөгvй хорвоод эрдэнээс vнэтэй эрдэнэ чи минь л байдаг
Их амьдралын харгуйд заяа тавилан төөрсөн ч
Ивээл жилтэй чамдаа эргэн хурган хоргоддог
Өглөөн нарт цай гал дээр минь даргихад
Өр зvрхэндээ би чамайгаа сэмхэн vгvйлдэг...

 

Хожимдсон ч гэсэн чи минь наддаа
Хорвоогийн бvх л жаргал хайрладаг
Санахын дээдийг зvрхэнд минь юvлчихээд
Салгуу хол явах бvрийд чинь

Цээжиндээ би чамтайгаа байдаг
Цэлмэг өдрvvдийг хайраараа хөглөн хvлээдэг
Хайртай бvхэн зуун зууны туршид
Зvрх зvрхэндээ хэлж дассан vгийг

Хамгийн нандин цэнхэр бороотой энэ өдөр
Зөвхөн чамдаа зөөлөн шивнэн хэлье
БИ ЧАМД ХАЙРТАЙ
Бичсэн: zula | цаг: 21:03 | shuleg
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ehleed niileed daraa ni saldag ni horvoogiin jamaa gj pishta hehe love struck broken heart
Бичсэн: hiphop цаг: 18:16, 2009-02-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax