2009-05-31
Gangsta service-G.horoolol



Бид нэг гудамжны эзэн гэсээр
Нэр зүүсэн бохир мөнгө хүүлсэн хэдэн бизнессмен
Ширүүн гаруудад нүүрэндээ тавиулсан тен
Гангста сервисийн Паундад өвлөж ирсэн ген
юүдэн бараан байхад гэр хороололын утга
кармаандаа хутга хийгээгүй бол гангста биш гэх үү утга
н**шнууд миний нүдэнд орсон хог шиг
сонссоноо дууриах хүмүүс бараг өмхий бульдог шиг
бүдүүлэг байдал гэмт хэрэг нэг номер
гэр хороололын бэлхийн гудамжны хойморт
гурав тэг есөн тоотын хүн яаж амьдрахыг тэр мэддэг
түүнтэй барьцсан гөлөг элдэв арга бодож бас сэддэг
дүрэмтэй учир гэр хороололын амьдралын бүтэц
энгийн бус хэлбэртэй гарууд кармаандаа шүдэнз
үүнийг шатаагаад хүмүүсийн онигор нүдэнд
хүйтэн царай хараал идсэн тамхийг зуулгана үүдэн шүдэнд
Дахилт:
Гэр хороолол хог
Гэр хороолол н**ш
Гэр хороолол л***р гэсэн ч би тэнд л холхино
Гэр хороолол ал
соёлын нөгөө тал
Гэр хороолол п***а
гэхдээ л би тэнд л үлдэнэ
Та нартай нударга
зөрүүлэх гэсэнгүй шударга
хэлэхэд сонссоных нь зударга
гэдгийг үзээд энэ гудамжинд
замаасаа холбирно
зарим нь эхнээсээ золбирно
ээж аав нь залбирна хоцорч
шоронгоор ...... . болон
харанхуй гудамж олон каяачин элбэг
машиний эд анги шааж да хүрээд сэлбэг
иймэрхүү гэмт үйлдэлийг бизнесс мэт хийдэг
солгой нөхдүүд олон газрыг гэр хороолол гэдэг
тэдний ажлын байр гудамж өвөрмөц шийдэлтэй
энд ирсэн гаруудын ажил гэмт хэргийн сэдэлтэй
Гангста сервесийн хүнд гарууд энд сүрэглэнэ
Хип хопыг тэд мэднэ андарграунд нүргэлнэ
гэр хороолол бараг л б**сөө дааруулах шаардлагатай
энэ тал дээрээ бид эхнээсээ дадлагатай
байнгын хардлагатай
учир сэжиглэгдэх магадлалтай
гэр хороололоос шалтгаалж гэмт хэрэг өсөх хандлагатай
Дахилт:
Гэр хороолол хог
Гэр хороолол н**ш
Гэр хороолол л***р гэсэн ч би тэнд л холхино
Гэр хороолол ал
соёлын нөгөө тал
Гэр хороолол п***а
гэхдээ л би тэнд л үлдэнэ
Гэр хороолол Десант намайг сонсохын тулд
ганц шүдэнз зурах хооронд бусдын хөгжим мулт
Оройн хоолны дараа гарууд тамхилахад шувт
Клик клик бүүмийн дуу хөгжимгүй шууд
Гудамжны үзүүрийн цайны газрын салат гэж урбанек
Түүхий эд авдаг гэх хоёр мэдрэл шууд ирээд турбадна
Архийг сэтгэх талдаа бол зураас- профессор
Ойрхон 24 цагын дэлгүүр бол хонхорын чухал процессор
Юмаа гэдгийг Паунд Десантын хамт нотолно
Гэмт хэргийн үүсэл нь байх гэдэг гэр хороолоын нэг зүй тогтол нь
Мөнгө хайж бусдын халаас руу довтолно
Ганц худагт бараг амьдаар нь бусдыг цовдолно
..... ........ ..... хүмүүс жолооны муу дамжаанд
Сууснаас болж осол гаргана машингүйгудамжинд
Иймэрхүү байдал дараагын үе дамжина
гэр хороололд хүйтэн байдал хэзээ ч үл намжина.
Дахилт:
Гэр хороолол хог
Гэр хороолол н**ш
Гэр хороолол л***р гэсэн ч би тэнд л холхино
Гэр хороолол ал
соёлын нөгөө тал
Гэр хороолол п***а
гэхдээ л би тэнд л үлдэнэ
Хараал идсэн цэвэр бизнесс хууль дүрэм тогтоогчид бодит халдварт нян тээгчид Жи хороололыг бүү нулим
GANGSTA SERVICE
Бичсэн: zula | цаг: 19:06 | click click boom
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ai medkuu
Бичсэн: Зэрэглээ цаг: 13:46, 2009-06-01 | Холбоос | |


Мөнгөгүй хөрөнгөгүй хүн гэж жолооны муу дамжаанд

гээд байх шиг байна confused

Нээрээ өчигдөр UB palace-н тэнд шал утгагүй юм болсон юм шиг байлээ. Монгол залуус маань яаж хүмүүжээд л байна даа... Адилхан Монгол хүн байж нэгнээ үзэн ядаж, юм л бол цохилцож зодолдох дээрээ тулаад л, үймээн самуундаа тулаад л. Монгол хүний уужуу тайвуу ухаан гэдэг  юм нь багасаад байгаа юм биш биз дээ..

Бичсэн: xvv цаг: 12:07, 2009-06-01 | Холбоос | |


Десантын хэсэг дээр үлдээсэн тэр цэгүүдийг гүйцээх гээд ёстой барахгүй юм байна happy
Бичсэн: honzo цаг: 08:39, 2009-06-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax