2009-12-10
2pac
Эцэг эх нь 2 уулаа Black Panther Party гэх харуудын улс төрийн бүлэглэлийн гишүүн байсан гэх тэрээр бага насаа The Bronx дүүрэгт өнгөрүүлжээ . 1988 онд MC NewYork гэх нэрэр Өсвөр насандаа дуулж эхлэн улмаар 1990 онд Digital Underground-ын нэгэн гишүүн болон Same Song гэх дуугаар уран бүтээлийнхээ эхлэлийг тависан. Түүний дараагаар 2Pac гэх нэрээрээ 2Pacalypse Now гэх анхны бие даасан уран бэтээлээ туурьвисан. Мөн 1992 онд харуудын амьдралыг харуулсан Juice хэмээх кинонд тоглoж жүжигчин хэмээх нэрийг ч зүүгээд авчээ. Удалгүй Пак алдарт Thug Life -ийг байгуулжээ тус хамтлагт Mopreme Shaku,Big Syke зэрэг дуучид байдаг байсан ба THUG LIFE  гэдэг цомог гаргажээ.Түүний дуу болгон хүмүүст сайнаар нөлөөлдөг болов жишээ нь Brenda's Got A Baby,Keep Your Head Up,Young Black Male,Baby don't Cry гэх мэт дуу гаргаж Eminem,Bizzy Bone-д  урам өгж Хөглүүлсэн жинхэнэ раппэр байсан юм.Мөн энэ үед үл мэдэгдэх этгээдүүдэд 5 удаа (толгойдоо 2 , гуяндаа 2 , гарандаа 1) буудуулан хүнд бэртэл авсан ч азаар амьд үлдсэн байна . Энэ үед хэргийн газар P.Diddy болон Notorious B.I.G байсанаас болоод Bad Boy Entertainment ийнхний хийсэн ажил хэмээх цуурхал тарж , West Side болон East Side ийн мөргөлдөөн дахин эхэлхэд хүргэсэн байна.



Сумны шарх нь эдгэж ч амжаагуй байхад буюу , 1995 онд түүнийг хүчингийн хэргээр (гэрчгүй) 4 жил 6 сарын хугцаатайгаар шоронд хорисон байна. Шоронд байхдаа Death Row Records-той гэрээ хийсэн. Түүнийг шоронд ороод 9 сар болсоны дараа Death Row Records ын захирал байсан , Marion 'Suge 'Knight өөрөөсөө 1400000$ төлж 2pac ийг суллaсан. Эхэндээ энэ мөнгийг түүний авяасыг үнлж гаргасан гэж байсан ч , удалгүй Marion 'Suge 'Knight , 2Pac аас энэ мөнгөө эргүүлж авах хүцэлтэй байгаагаа мэдэгдэж , 2Pac нь Death Row Records оос гарч чадахгүй болжээ. Dr. Dre тэй хамтран ажилж 1996 онд California Love,Hit'em Up,I ain't mad at cha зэрэг Hit дуу олноор гаргаж West side ийн голлох MC болж чадсан.

Hit Album All Eyez On Me 1996/2/13 оо гаргасаны дарааагаар , шоронд байхдаа номийг нь уншсан Италийн улс тэр судлаач Niccolт Machiavelli ийн нэрээс иш татан , өөрийн MC нэрээ Makaveli хэмээн өөрчилсөн байна. 1996 оны 9 сарын 7 нд , Las Vegas-д өөрийн найз болох MikeTyson ийн тоглолтыг үзчээд харих замд нь , Cadillac-тай хэсэг залуус түүнийг 4 удаа буудсан бөгөөд тэрээр хүнд шархны улмаас 9 сарын 13 нд , 25 хан насандаа хорвоог орихжээ. Түүний үхлийг West East ийн мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг хүмүүс олон ч , одоог хүртэл түүнийг хороосон гэмт хэрэгтнүүд олдоогүй хэвээр байна. 2Pac ийн ээж нь сэтгүүлийнхэнд , энэ хэрэгтэй холбогдуулан Notorious B.I.G болон P.Diddy -г биш өөр хэд хэдэн нэрийг холбоотой хэмээн шалгахийг хүссэн ярилцлага өгч байсан байна. 

Түүнийг нас барсний дараа Makaveli гэх нэрээр нь The Don Killuminati: The 7 Day Theory нь худалдаанд гарсан. 2Pac нас барснаас нь хойш ч нилээд хэдэн тооны шинэ дуунууд гарж , шинэ CD нүүд хүртэл худалдаанд гарсаар байгаа. Фeнуудынх нь дунд 2Pac амьд байгаа гэсэн цуурхал яриа ч гэсэн олноор гарсаар ирсэн. Одоо ч Хип Хоп -д томоохон байр сууриа алдаагуй тэрээр Eminem ээс эхлээд олон тооны MC нарт хүчтэй нөлөө үзүүлж чадсан МС юм.
 
2пак ийн хийж бүтээсэн зуйлүүд түүнийг ямар агуу хөдөлмөрч хүн байсныг харуулна жишээ нь: нас барсны дараа нь хэдэн ч СД гарав даа,бас тэр их дуу клип гээд олон олон ажилын хажууд Кино зохиол бичээд амжсан Тус кино нь дараа жил буюу 2010 онд дэлэгцнээ цацагдах юм.
 Хэрвээ Пак байгагүй бол мэдээж энэ сайт байхгүй байсан энэ нь түүнийг хүмүүсийг өөртөө татдаг гэдгийг нотолж байгаа юм .Магадгүй биднийг дээрээс хараад инээгэд сууж байж ч магад.
 

        
 
         We Loved Him A lot
          But God Loved Him More
 
R.I.P 1971-1996

Бичсэн: zula | цаг: 12:04 | history
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax