2010-01-16
Мсит (Дайн ба Энх)-ийн тойм
Мсит (Дайн ба Энх) түүний тойм 2010 оны 01-р сарын 13, Нийтэлсэн CCB Gee – Click Click Boom -н их ширүүн үгтэй үнэн агуулгатай. Хашгичаад байдаг гэдгээр нь дургүй байдаг хүмүүст “үгийг нь сайн сонс” гэж би хэлдэг. Бага зэргийн зөрчилдөөнтой сэтгэгдэл сонсоод байгаа энэ дуунд өөрийн тайлбараа өгөх гэж байна. Gee үнэхээр л бухимдалыг илэрхийлж байна. Бид бүгд л нийгэм болохоо байсныг мэдэж байгаа. Тэгээд тэр үзэл бодлыг тээж байснаас энэ бухимдлыг гаргаж хаяж байгаа түүний дууг сонсвол үнэхээр санал нийлж тайвширна шүү дээ. Michael Jackson – They don’t really care about us дуунаас хэсэгчилж ашиглаж хөгжимийг нь Duna, бичлэгийг T-Records, Видеог 2016 studio хийжээ. Яагаад Michael Jackson-ий дууг ашигласан юм бэ гэдэгт тайлбар хийх хэрэгтэй. Michael Jackson бол хайр энэрэлийн тухай дуулдаг. Gee ч бас ардуудыг хайрлаж байна. Би түүнийг шударга ёсны төлөө үнэнч ширүүнээр зогсдогийг мэднэ. Тэр энэ дууг бүтээж ашиг олохыг хүсээгүй харин бухимдал төрүүлдэг муухай бүгдийг хэлж санал нэгтэй болгохыг хүсэж байна. Ийм дуунд өөрийнх нь агуулга ижил дууны хэсгийг ашигласанд MJ магадгүй дургүйцэхгүй ч юм билүү. Ардуудаа юун түрүүнд бүү бухимд, анхаарлаа агуулгад нь чиглүүл. eh survalj:http://seriyoz.wordpress.com
Бичсэн: zula | цаг: 17:25 | medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax