2010-01-16
NoMAD, ND ft Nyasha - Reach 4 the Starz



Татах холбоос

ND
Одонд хүрэхээр гараа сунга, өөрийн бодлоор энэхүү дуунд
Оруулсын би утга болгон үгээ холбон бичиж сууна
Амьдрал хэмээх тоглоомыг хүнд ганц л удаа заяадгийн
Алхах замд чинь саад таарвал ойшоолгүйгээр хариадгийн
Өнөөдөр чи хоёр идэлгүй хоосон хонож болно
Санаа бүү зов угаас амьдрал чамаар зугаацан тоглоно
Гэхдээ л чи итгэх хэрэгтэй өөртөө хамгийн гол нь
Нэг л өдөр тоглоомын эсрэг хүссэн зүйлээрээ тоноглоно
Мэдээж хэрэг амьдрал гэдэг чинь эрээнтэй бараантай
Хэдий бараан байсан ч жаргал зовлон ээлж дараатай
Байж болно шүү дээ чи өөдрөг бөгөөд алсын хараатай
Бас жаахан санаатай байж оюун санааныхаа шараа тайл
Одонд хүрэхийн тулд гараа урагшаа сайн сунгаарай
Сунгах тусам өвдөх болохоор өвдөлтөнд нь сургаарай
Амжилт хүсье чамд, өөртөө итгэлтэй өөдрөг бай
Би чи бид бүгдээр , одонд хүрэхэд ойрхон байна

Chorus
Fly, through the sky, to touch the starz
In my sight, it ain't that far
At night, it seems so far, but you can try try

PS: Nyasha гээд нэг африк охиноор дуулуулсын 

NoMAD
Хэрвээ хүсэхийн бол, үнэнч хүслийн боол болж чадвал
Тэртээх гэрлийн жилийн зайтай одод тийм ч хол биш
Хэдхэн жилийн өмнө интернет гэдэг мөрөөдөл
Гэвч энэ бол хүн төрөлхтөн, боломжгүй зүйл гэж ер үгүй
Өнөөдөр, өөрөөсөө асуу чи яг хүсжийн
Тэгээд түүнийг бодолдоо хадаад үүсгэ дэлхийн татах хүчийг
Шидэхгүй бол гоол орохгүй, идэвхгүй бол боломж олдохгүй
Эхлэхгүй бол цаг зогсохгүй, итгэхгүй бол чи хожихгүй
Хожимдол гэж үгүй чамд боломж олгоё
Хожигдол нэг бүрийг өөртөө зөвлөмж болгоё
Боолчилсон тэр хүслийг бодит байдалд олъё
Хэзээ ч бууж өгөхгүй, эзэн нь байе өөрийн түүхийн
Эрсдэл хийхгүйгээр оргилуун дарс задлахгүй бас
Эргээд хараад явбал урдах замаа харахгүй
Зөвхөн урагш хар, энэ хорвоо дээр чи цорын ганц
Давташгүй гэдгээ сана, одонд хүр өргө гараа

Chorus

ND
Тиймээ, одонд хүрэхээр гараа сунгаарай та хэмээн
Би энд, уриална та нарыг тэнгэр өөд дээшээ нь
Одоо бүгдээр анхаарлаа хандуул гэрэлт ирээдүйрүүгээ
Би нэгэнт дууссан хүн гэж өөрийгөө бодох хэрэггүйээ
Зарим нэгнийх нь замыг шийднэ хэдхэн ширхэг халтар цаас
Зарим нэг нь мултарч чадахгүй баян нэгний халааснаас
Олж харцгаа, бид бүхэн ялгаатай гэдгийг араатнаас
Монгол залуучууд минь мөхөж байна ганц шил архинаас
Архи дарс, төгрөг цаас, хойшоо суух залхуурлаас
Дэмий тэнэн, уйтгарт автах тархиныхаа халуурлаас
Өөрсдийгөө татаж аваад, өөдрөг гэгч нь туулж даваад
Өөрийгөө хэн гэдгээ, цаашлаад Монгол гэдгээ мэдэж ав
Хүйтэн салхи хүчтэй шуурч, чиний сэтгэлрүү үлээвч
Тэр болгонд гар чинь бүлээн, аз жаргал ирэхийг хүлээ
Хүн болгон дорноо хичээж зорилгондоо хүрээрэй
Хүрчээд дараа нь миний дууг үгтэй нь бусдад хүргээрэй


Bridge (Nyasha)
I want my life so bright like stars
I have to trust that I can fight
That I can fly, that I can shine, just try

Chorus
Бичсэн: zula | цаг: 19:37 | click click boom
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


daj
daj da баярлах
Бичсэн: NICE !!! (зочин) цаг: 19:17, 2010-11-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax